Мэс заслын тасгийн танилцуулга

Манай мэс заслын тасагт анагаах ухааны доктор эмч 1, мэс заслын зөвлөх эмч 3, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэгийн зөвлөх эмч 2, төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч 6, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн 5 эмч, 35 ортойгоор ажиллаж байгаа бөгөөд харьяа Баягол, Сонгоинохайрхан дүүргүүдийн хүн амд болон улсын хэмжээнд мэс заслын тусламж үйлчилгээг 24 цагаар нарийн мэргэжлийн өндөр түвшинд, чанартай, түргэн шуурхай үзүүлэхийг зорин ажиллаж байна.

Мэс заслын тасгийн хамт олон
Нийт +35 эмч, сувилагч
  • > 150 Эмч
    эмч мэргэжилтэн
  • > 20 жил
    туршлага
  • > 1 225 000
    үзлэг, оношлогоо

Тасгийн танилцуулга

Сүүлийн жилүүдэд бид мэс заслын нарийн мэргэжлийн чиглэлээр шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх тал дээр анхаарч  цөсний хүүдийн дурангийн болон бамбай булчирхай, бөөр шээс дамжуулах замын урологийн чиглэлийн, бүдүүн шулуун гэдэсний  HAL-RAR, PPH аргаар хагалгаа хийх,  ангиографийн мэс заслыг нутагшуулан хийж байгаа бөгөөд үр дүн сайтай, хагалгааны дараах хүндрэл зовиур багатай байгаа нь үйлчлүүлэгчдийн талархалыг хүлээж байна.  Мөн зарим төрлийн хагалгааг өндөр өртөгт тооцох даатгалын тусламж үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Одоогоор манай мэс заслын тасагт хийгдэж байгаа хагалгааны төрлүүд бол:

  • Хэвлийн хөндийн мэс засал
  • Судсан доторх мэс засал зүрх, тархи, хавдар,бөөр,захын судасны мэс засал  
  • Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
  • Судас залгах мэс засал 
  • Чих хамар хоолойн мэс засал
  • Эмэгтэйчүүдийн мэс засал
  • Гэмтэл согог заслын мэс засал 
  • Нүдний мэс засал
  • Бөөр шээс дамжуулах замын мэс засал 
  • Мэдрэлийн мэс засал 
  • Хүүхдийн мэс засал 
  • Булчирхайн мэс засал хийж байна.
  • Тусламж үйлчилгээний чиглэл

    Манай Номун клиник эмнэлэг нь 2002 оноос эхлэн эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн хувийн хэвшлийн анхдагч эмнэлгүүдийн нэг юм.

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл авах

Номун клиник эмнэлгийн бэлтгэн гаргадаг зөвлөгөө мэдээллийг цаг алдалгүй авах болно.

Subscribe for the news

Thank you for subscribing, keep up to date with current events of Nomun clinic hospital.

Notifications will be sent to your mail.

Subscribe for the news

Error sending form

We apologize for the inconvenience.
Try again later.

cooperation

Please leave your application
to start working together
Enter your name
Enter your phone number
Enter your e-mail

cooperation

Thanks for the message,
we will contact you soon

Our manager will contact you shortly
by phone or email.

cooperation

Error sending form

We apologize for the inconvenience.
Try again later.